“Мобиком“ корпораци байрны түрээсээ төлөлгүй 5 сар болжээ

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпорацийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Учир нь тус корпораци нь "Монтрейд" компанийн байранд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монтрейд, Ньюком компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Ньюком компанитай гэрээ байгуулан оффис түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 

Гэвч гэрээний хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч гэрээгээ сунгалгүй өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаагаа явуулсан аж. Энэ хугацаанд "Монтрейд" компанийн зүгээс түрээсийн төлбөрөө тохиролцоод гэрээгээ байгуулаад явъя хэмээн шаардсан боловч "Мобиком" корпораци шаардлагад нь хариу өгөлгүй 5 сарыг ардаа үдээд байна. Тиймээс "Монтрейд" компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтаан "Мобиком"-ын үүд хаалгыг барьж, байрнаасаа гаргахаар болжээ. 

Хэрвээ "Монтрейд" компанийнхан "Мобиком"-ыг байрнаас нь гаргавал "Мобиком"-ын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Гэвч сая 500 гаруй мянган хэрэглэгчтэй "Мобиком" корпораци өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөлгүй үйл ажиллагаагаа явуулна гэдэг байж боломгүй үйлдэл юм. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Б.Аз

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603736
5 эможи

xaxa
2019-05-21 17:50
9911 9909 yana xaxa
зочин
2019-05-21 12:29
за тэгвэл эвгүйтэж эхэлж байж магадгүй л юм байна
Зочин
2019-05-21 09:18
Монтрейд ХХК түрээсийн төлбөрөө зөвшөөрөх боломжгүй өндөр тулгаад, тохиролцох саналыг хүлээж авахгүй байгаа нь ийм байдал үүсгэж байгаа байхоо. Эртнээс тийм зүйл яригдаад байсан.
Bobicom
2019-05-21 09:15
Dampuurbal taarna haraal idsen mobicom shunaltai
Df
2019-05-20 21:28
Davartsan garuudiig shuud togiig ni taslahgui yu hamag mungu ni japan luu yavdag gesen bizde
keyboard_arrow_up