Нийслэлийн Хөдөлмөр, Нийгмийн халамжийн салбарын ажилтны ур чадварын тэмцээн боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, хөдөлмөр, нийгмийн халамжийн “Шилдэг ажилтан” шалгаруулах салбарын ажилтны ур чадварын тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар Чуулгын байранд зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэн, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Тэмцээнд дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 450 гаруй албан хаагчдаас ур чадвар, ажил мэргэжлээрээ шалгарсан 72 албан хаагч оролцон өрсөлдөж, Илтгэл, Ур чадвар, Шилдэг ажилтан гэсэн төрлүүдээр аваргаа шалгарууллаа.
Шилдэг ажилтнаар: Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Т.Түвшинжаргал шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Илтгэлийн уралдаанд:
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
Тэргүүн байр: Э.Баярмаа /Баянзүрх дүүргийн ХХҮХ/- “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, гадаад орны туршлага, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдвээр
Дэд байр: Б.Ядамжав /Сонгинохайрхан дүүргийн ХХҮХ/- “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ” сэдвээр
Гутгаар байр: Д.Удвал /Чингэлтэй дүүргийн ХХҮХ/ - “Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд оновчтой хүргэх нь” сэдвээр тус тус шалгарлаа.
Нийгмийн халамжийн чиглэлээр:
Тэргүүн байр: Д.Дэлгэрмандал /Баянгол дүүргийн ХХҮХ/ - “Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдвээр,
Дэд байр: Ц.Саранчимэг /Багахангай дүүргийн ХХҮХ/ - “Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдвээр,
Гутгаар байр: А.Даваасүрэн /Сонгинохайрхан дүүргийн ХХҮХ/ - “Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ, үр нөлөө” сэдвээр тус тус шалгарлаа.
Шилдэг багийн төрөлд: 9 дүүргийн ХХҮХ-ийн баг тамирчид “Мэндчилгээ”, Гэрийн даалгавар”, “Багийн асуулт, хариулт”, “Багийн ахлагчийн асуулт, хариулт” гэсэн үе шатуудаар өрсөлдсөнөөс
Тэргүүн байр: Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн “Баянзүрх 1 зүрх” баг,
Дэд байр: Сонгинохайрхан дүүргийн ХХҮХ-ийн “Хөгжлийн гэрэл баг”
Гутгаар байр: Налайх дүүргийн ХХҮХ-ийн “Хайрын таван хэл” баг тус тус шалгарлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт мэдлэг, чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, хөдөлмөрлөсөн үе үеийн ажилтнууддаа, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа Салбарын баярын мэндийг дэвшүүлж, ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.









