Хятадын төрийн “Тяньжин фүүлс” компанийн хүлэмжийн төслийг зогсоохыг шаардлаа

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани нэгдэн үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөлүүд хэлэхдээ "Тяньжин фүүдс" гэх компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байна.

Бид хоёр сар орчим энэ үйл явцыг анхааралтай ажигласан. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан манай төр, засгийнхны зүгээс 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний нэг  болох Улаанбаатар хот Тяньжин хоттой хамтран 50 га газарт хүлэмжийн аж ахуй эхлүүлэх асуудал удаа дараа яригдлаа. Тиймээс бид ийм их хэмжээний газрыг гадны компанид өгч болохгүй талаар хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хугацаанд хотын дарга хэвлэлийн хурал хийж "Ерөөсөө ийм асуудал яриагүй" гэж мэдэгдсэн. 

Хүнсний асуудал маш чухал. Хятадаас хэзээ ханаа ургасан, генийн өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй ногоо орж ирдэгт манайх хяналт тавьж чаддаггүй. Тиймээс бид үндэсний хөдөлгөөн байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна." гэлээ

Arslan.mn

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс доорх шаардлагуудыг тавьж байна.

  • Хятадын төрийн “Тяньжин фүүлс” компанийн хүлэмжийн төслийг зогсоох
  • Нийслэлээс олгох гэж байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох
  • Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд Монголын тариаланчдад нарийн ногоо тариалах 50 га газар олж өгөхийг шаардаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603709
1 эможи

keyboard_arrow_up