НӨАТ-ын сугалааны 80 сая төгрөгийг хоёр азтанд хувааж өгнө

2019 оны 5 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

2019 оны  5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан.

 Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байсан юм. Супер шагналын азтанаар хоёр хүн шалгараад байгаа.

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж.

Журамд "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.10-д "Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно" гэж заажээ.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603706
1 эможи

zochin
2019-05-20 13:41
Odoo ene aztan gej mongo hund ogohoo boliochee enenii orond buh NOT toloochidod 5 huwiig ogoh heregtei
keyboard_arrow_up