АН: Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай

2019 оны 5 сарын 19

АН: Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай

Ардчилсан нам мэдэгдэл гаргажээ.

Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: undesten.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
603677
5 эможи

Medehguimda
2019-05-20 16:38
УИХ гишүүн асан болхоороо массаас айгаад гадны нөлөөгүй болох уу тэ ?
Иргэн
2019-05-19 23:16
Их тарган хүн, тухай өдөр их ачаалалтай ажиллаж цус харвалт. эсвэл зүрх гэнэт зогсоо байлгүй дээ, үнэн зөв шийдвэр гаргахад бүү саад болоорой АН-н цөөхөн хэдэн нөхөд минь
zochin
2019-05-19 21:40
havdartai bsan gee biz de yamar ch ovchingui bsan gechijee tegeed ch luivarchingaa gadni nolootei gechijee
иргэн
2019-05-19 20:48
Харваад л унасан байх АН боль ичмээм юм хүний үхлээр шоу хийгээд
Irgen
2019-05-19 19:57
Za bolj uz. AN eree teereegee aldaj duuslaa. Yasan sonin humuus ve. Ichih heregtei. Gadnii noloo baival oorsdoosoo l hai.
иргэн
2019-05-19 17:54
Хүний үхлээр улс төр хийж 2020-н оны сонгууль бүр цаашилаад С,Зоригийн хэрэг шиг бүү болгоосой ,Энэ улс төрч нэртэй хүн дүрстэй чөтгөрүүдийг яаая даа ,ард түмээн ,Үнэн зөвөөр шийдэхийг хүлээлдээ
Иргэн
2019-05-19 16:52
Больж үз
mendee
2019-05-19 16:25
Эрдэнэ Элбэгдорж Батүүл нар алсан биз гайхах юмгүй
keyboard_arrow_up