ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 5 сарын 19

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.05.13-2019.05.19/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.    

"ЗӨВ ТУСГАЛ" хөдөлгөөний хүрээнд “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн төрийн ордонд боллоо

Arslan.mn

Гэр бүл бүр төрийн ивээл хамгаалалтанд байж, хүүхэд бүр гэр бүлд хүмүүжинэ гэсэн хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана хэмээн “Төрөөс баримтлах хүн амын бодлого”-т заасан байдаг. Гэвч нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихэсч, үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ-ны санаачлагаар Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ. 

Ж.БУМНАНЖИД: Цагдаа, дотоод цэргийн байгууллагын "АХМАД, ДУНД, ЗАЛУУ үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжинэ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/37 дугаар тушаалаар  2019 оноос эхлэн “Цагдаа, дотоод цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн  хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжидтай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...нэг ёсондоо цагдаагийн байгууллага алба хаагчдаа соён гэгээрүүлэх, сургаж дадлагажуулах, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаарх бодлогын хэрэгжилтэд ихээхэн түлхэц болох ёстой. Цагдаагийн албад бүрийн онцлогт нийцүүлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал төрөл мэргэжлийн алба хаагчдын ажил үүрэг гүйцэтгэх чин эрмэлзлэл, итгэл үнэмшил, арга барил, ур чадвар цаг хугацааг өртөөлөн сайжирна..." гэлээ. 

Цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, гэрчилгээ гардууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар Авлигатай тэмцэх газартай хамтран Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын  хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг  зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зорилгоор Засгийн газрын энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна.Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар МУИС-тай хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ“ байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газар Монгол Улсын Их Сургуультай “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, уг гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор өнөөдөр /2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр/ хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулав.

Амиа хорлохоор өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

Arslan.mn

"Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхарын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага 16:45 цагт ирсэн байна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 16:48 цагт шуурхай очиж шалгажээ. Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсрэхээр завдахад нь 11 дүгээр давхрын аваарын шатаар дамжин орж,  үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн байна.

ЗӨВ ТУСГАЛ аян улс орон даяар үргэлжилж байна 

Arslan.mn

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдсээр байна. 

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Arslan.mn

Монгол Улсад жилд дунджаар 500-600 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирч байна. Зөвхөн өнгөрөгч жил буюу 2018 онд 5323 хүн зам тээврийн осолд өртсөнөөс 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алджээ. Энэхүү тоо нь Японд зам тээврийн дайн гэж хэлэгдэж байсан 1970-аад оны зам тээврийн ослын улмаас амиа алдсан тоон үзүүлэлттэй адил түвшинд байгаа юм. Тэгвэл зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалсан нэгэн төслийг “Жайка” олон улсын байгууллагаас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээ. Энэхүү төсөл нь энэ оны наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

ЦЕГ: 69 гэрч, хохирогч, иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс  Цагдаагийн албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу 2019 оны 05 дугаар сарын 01 ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хүрээнд 69 гэрч, хохирогч, иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Д.БУДЗААН: Хүүхэддээ цаг гаргах нь аливаа гэмт хэргийн хохирогч, хэрэгтэн болгохгүй байх ШИЛДЭГ АРГА

Arslan.mn

ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “ЗӨВ ТУСГАЛ” аян улс орон даяар хэрэгжиж эхлээд байна. Учир сүүлийн жилүүдэд хүүхэд холбогдсон, хохирогч болсон хэргүүд гарч олныг цочирдуулсаар буй. Үүний цаадах шалтгааныг төдийлөн мэдэхгүйгээс болж хүүхдээ гэмт хэрэгтэн болгох эсвэл гэмт хэргийн золиос болгож яахаа мэдэхгүй суугаа олон эцэг эхчүүд бий. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэгт байнгын дүн шинжилгээ хийж явдаг юм. Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа гэмт хэргийн золиос болж байгаа сарууд нь 3,4,5 саруудад илүү их байгаа тоон судалгаа байдаг. Ер нь хүүхдийн төлөө ажлыг өдөр бүр ярьж, хийж байх ёстой. Хүүхэд хамгаалах чиглэлээр олон хууль батлагдсан байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Хоёрдугаарт, эцэг эхчүүдэд хуулийн мэдлэг боловсрол олгох хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр “Зөв тусгал” аяныг эхлүүлж байна. Гэхдээ зөвхөн нэг аян хэрэгжсэнээрээ бүх асуудал шийдэгдэхгүй. Аяны гол зорилго бол эцэг эхийн үүрэг хариуцлага  тал руу гол зорилго чиглэж байна. Би төрүүлсэн юм чинь энэ хүүхдийг яасан ч хамаагүй гэдэг. Би 4-5 хүүхэдтэй нас ахисан надад одоо хэн зааж сургах билээ гэх мэтчилэн хандлага гаргаж байна. Хүүхдийнхээ хажууд л байхад болох байх гэсэн бодол  нь  хэвшил хандлага болон төлөвшиж байна. Тэгэхээр эцэг эхчүүд орчин үеийн хүүхдүүдийнхээ сэтгэлгээнд гүйцэгдэж байна. Нөгөө талаас нийгмийн шинж чанартай хүүхдийн эрх хохирч байгаа асуудал ч багагүй байна..." хэмээн онцоллоо. 

Нийслэлчүүд Автомашингүй өдийг тэмдэглэн өнгөрүүллээ 

Arslan.mn

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Авто машингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд мөн иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Эрүүгийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй  хаалганы өдөр”-ийг зохион байгуулах тухай  97 дугаар зарлигийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Улсын ерөнхий прокурорын 2017 оны 6  дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд харъяалуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах шалгаж шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чигэлэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

Завхан аймгийн Цагдаагийн газраас “ГЭР БҮЛИЙН ӨДӨР“-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Arslan.mn

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас "Алба сурталчлах" аяны хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдөр "Гэр бүлийн өдөрлөг"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон тэмдэглэж алба хаагчдын ар гэрийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож, нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу цагдаагийн алба хаагчдын гэр бүлийнхэнд нь баяр хүргэж, талархлын захидал гардууллаа.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ.Тодруулбал, Нийслэл хотын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилжээ. Гэмт этгээдүүдийг шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар байжээ.Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН КАМЕРЖУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Arslan.mn

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөний үеэр Улаанбаатар смарт карт ХХК-ны удирдлагууд Нийтийн тээврийн том оврын автобусанд ашиглагдаж буй телекамерын бүрэн бүтэн байдал эвдрэл гэмтэл, шаардлага хангахгүй байгаа телекамеруудыг бүрэн ашиглалтанд оруулах талаар ярилцаж тохиролцсны дагуу2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Смарт карт ХХК-тай хамтран нийт 123,646,900 төгрөгний санхүүжилтаар ДЮЦ ХХК, Зорчигч тээврийн нэгдэл-3, Сайхан ирээдүй ХХК, Трансбус ХХК, Эмсид ХХК зэрэг автобус баазуудын нийт 272 автобусыг бүрэн камержуулан тус компаниудад   хүлээлгэн өгч цаашид үлдсэн автобусны камержуулалтын ажил тасралтгүй явагдаж байна.

М.Мөнхгэрэл: Орон нутгийн чиглэлд нэг ч зам хаагаагүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим аймаг, сумдад цаг агаар хүндэрч цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдахад хүрсэн. Нийслэлд цаг агаар тогтуун, дулаан байгаа ч хөдөө, орон нутагт хүндэрсэн замын нөхцөл байдал болон нийслэлийн хэмжээнд өрнөж буй авто замын засвар арчилгаатай холбоотой асуудлаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "...Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд нутгийн зүүн урд чиглэлийн аймгууд болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр болон Өвөрхангай аймгуудад цас их хэмжээгээр орж, цасан шуурга шуурч нөхцөл байдал хүнд байлаа. Цас их хэмжээгээр орсноос болж замын зорчих хэсэг цасанд хучигдан хунгарлаж, орсон цас нь өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж халтиргаа гулгаа үүссэн байдалтай байна. 2019 оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нутгийн ихэнх хэсгээр тэнгэр цэлмэг, салхи шуургагүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа хэдий ч нутаг дэвсгэр хариуцсан Замын цагдаагийн газрын алба хаагчдаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон авто зам засвар, арчлалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллаа..." гэлээ. 

“Төвийн бүсийн хурд 2019“ уралдааны хамгаалалтад ажиллалаа

Arslan.mn

Монгол улсын засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төвийн бүсийн хурд 2019" хурдан морины уралдаан Хүй долоон худагт 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ өдөр Их нас, Соёолон, Эрлийз дунд гурван насны морьд уралдаж хэв журмын хамгаалалт, зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудын алба хаагч нар ажиллалаа.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРАА ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭArslan.mn

Төв аймгийн Цагдаагийн хэлтэс нь Лүн суманд ажиллаж ард иргэдэд 2018 оны болон 2019 оны нэгдүгээр улиралын үйл ажиллагааны тайлан, Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм, Гэр бүлийн хүчирхийлэл, Малын хулгайн чиглэлээр сургалт, ярилцлагыг хийлээ. Мөн ЕБС-ийн 6-11 дүгээр ангийн 200 гаруй хүүхдэд "Сэтгэл зүйн дархлаа" сэдвээр сургалт хийж, ахлах ангийн эрэгтэй сурагчид болон нийгмийн ажилтантай уулзаж зөвлөмж өгч ярилцлага хийж ажиллалаа. Түүнчлэн Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага болон шатахун түгээх станцуудаар үзлэг, хяналт шалгалтыг явуулж албан мэдэгдэл хүргүүлэн сонор сэрэмжтэй ажиллах талаар зөвлөмж хүргэлээ. 

Arslan.mn

Төв аймгийн Цагдаагийн газраас "Зөв тусгал" хөдөлгөөний ухуулга нөлөөллийн ажлыг ЕБС, иргэд, эцэг эхчүүдэд хийж, аяны хүрээнд мэдээлэл өгч ажиллаж байна. 

Төв аймгийн Цээл сумын цагдаагийн хэлтэсээс Малын хулгай, гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр хуулийн танилцуулга, урдчилан сэргийлэх сургалт хийлээ

Arslan.mn

Цээл сумын ард иргэдэд 2018 оны болон 2019 оны 1 дүгээр улиралын үйл ажиллагааны тайлан, Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм, Гэр бүлийн хүчирхийлэл, Малын хулгайн чиглэлээр сургалт суртачилгааг хийлээ. Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагаар үзлэг, хяналт шалгалтыг явуулж албан мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа. Мөн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажил байдалтай нь танилцаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

"Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Цагаан шонхор" шүлгийн уралдааныг зохон байгууллаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр", Соён гэгээрүүлэх ажлын 2019 оны төлөвлөгөөний дагуу тус газрын Шуурхай удирдлагын тасаг, Хэрэг бүртгэх тасгаас алба хаагчдын дунд яруу найргийн "Цагаан шонхор" шүлгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Шүүгчээр аймгийн Прокурорын газрын туслах прокурор А.Аварзэд, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ш.Цэрэндоо, ГБХГХУС-х ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа нар оролцож, туслах прокурор А.Аварзэд өөрийн зохиосон "Эгэл цагдаа" шүлгийг уншиж арга хэмжээг нээсэн. Уралдаанд нийт хэлтэс, тасгуудаас 11 алба хаагч 2 үе шатанд өөрсдийн зохиосон цагдаагийн сэдэвтэй шүлгийг уншиж, тэргүүн байранд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Энхцэцэг, дэд байранд мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Зоригтбаяр, гутгаар байранд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндовдон нар шалгарлаа.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРАА ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Зөв тусгал" хөдөлгөөний ухуулга нөлөөллийн ажлыг ЕБС, иргэд, эцэг эхчүүдэд хийж, аяны хүрээнд мэдээлэл өгч ажиллаж байна. 

Arslan.mn

"БОДИС" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХАМТАРСАН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Бодис 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд химийн хортой болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулдаг 11 байгууллагын лабораториудад хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын явцад ашиглалтын хугацаа дууссан 66 нэр төрлийн химийн хортой болон аюултай бодисыг илрүүлж, устгах арга хэмжээ авч ажиллалаа.

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ДАРААХ АЖЛЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Arslan.mn

Завхан аймгийн Яруу сум дахь цагдаагийн хэсгээс тус сумын Хэц улаан, Чанд мана багийн хурлын үеэр Цагдаагийн газраас зохион явуулж байгаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, холбогдох хууль тогтоомжийг танилцуулж, сурталчилж ажиллаа. Тус арга хэмжээнд 120 иргэн оролцлоо. 

Arslan.mn

Завхан аймгийн Их-Уул сум дахь цагдаагийн хэсгээс Завхан аймагт зохион байгуулагдах “Хаврын баяр-2019 " арга хэмжээнд оролцох иргэдийг тээвэрлэн явж байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг шалгаж, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах талаар яриа таниулга хийж ажиллаа.

“ҮЛГЭР ЖИШЭЭЧ ГЭР БҮЛ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Arslan.mn

Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг эрхэмлэн, өвөг дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэн, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, ард олондоо үлгэр дуурайлал үзүүлэн гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөн амьдарч байгаа гэр бүлүүдийн дундаас цагдаагийн газрын “Үлгэр жишээч гэр бүл”-ийг шалгарууллаа.  Тус цагдаагийн “ҮЛГЭР ЖИШЭЭЧ ГЭР БҮЛ”-ээр тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул Б.Лхагвасүрэнгийн гэр бүл, цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч нарын гэр бүл тодорлоо.

“ГЭР БҮЛДЭЭ БИЧИХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ” СЭДЭВТ ЗАХИДЛЫН УРАЛДААН БОЛЛОО

Arslan.mn

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан тус цагдаагийн газрын алба хаагчид гэр бүлийн гишүүддээ чин сэтгэлийн үгтэй захидлыг бичсэн юм. Тухайн захидлыг цагдаагийн газрын “Гэр бүлийн өдөр”-ийн арга хэмжээний үеэр шалгаруулж, шилдэг захидлуудыг гэр бүлийн гишүүдэд уншиж хүргэлээ. Шилдэг захидлаар цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч, цагдаагийн ахмад Т.Амарбаяр, цагдаагийн дэслэгч Ч.Мягмаржав нарын бичсэн захидал шалгарлаа. Мөн “ГЭР БҮЛДЭЭ БИЧИХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ” захидлын уралдаан ирүүлсэн бусад алба хаагчдын захидлыг гэр бүлд нь хаяглан гардуулж өглөө.

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН БОЛЛОО

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид гэр бүлтэйгээ аз жаргалтай өнгөрүүлж буй мөчийг гэрэл зурагт буулгасан “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” фото зургийн уралдаанд ирүүлсэн гэрэл зургуудаар “Гэр бүлийн өдөр”-ийн арга хэмжээний үеэр үзэсгэлэн гарган шалгаруулж, шилдгүүдээ урамшууллаа. Тус уралдаанд цагдаагийн хошууч Ж.Отгонбаяр, цагдаагийн ахлагч С.Оргилмандах, цагдаагийн ахлах дэслэгч С.Банзрагч нарын ирүүлсэн фото зураг шалгарлаа.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын шатар даамны аварга шалгаруулах тэмцээнийг шуурхай удирлагын тасгаас 2019-оны 05-р сарын 16-ны өдөр 15:00 цагаас хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд нийт 6 багийн эрэгтэй ,эмэгтэй тамирчид хоорондоо тойргоор тоглож цагдаагийн хошууч Б.Алтанцог ахлагчтай 1 дүгээр багийн тамирчин цагдаагийн д/ч Г.Хуншагай тэргүүн байранд орж, цагдаагийн дэслэгч С.Бат ахлагчтай багийн тамирчин цагдаагийн дэд хурандаа Д.Буяндалай 2 дугаар байр , цагдаагийн а/д Д.Дашпүрэв ахлагчтай багийн тамирчин цагдаагийн ахмад Б.Нямрэнцэн 3 дугаар байранд, Эмэгтэй багийн төрөлд цагдаагийн а/д Д.Дашпүрэв ахлагчтай багийн тамирчин цагдаагийн д/ч Б.Цэрмаа 1 дүгээр байр , цагдаагийн а/д Г.Ганням ахлагчтай 4-р багийн тамирчин цагдаагийн хошууч О.Мөнхсайхан 2 дугаар байр, цагдаагийн дэслэгч С.Бат ахлагчтай багийн тамирчин цагдаагийн ахмад Б.Энхчимэг 3-р байрыг тус тус эзлэж амжилттай оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603672
1 эможи

247
2019-05-20 11:28
Bum zunuj uheegui baigaa ymuu
keyboard_arrow_up