Төрийн ордонд толгойноос нь цус алдаж унасан хүнийг эмнэлэг авч явлаа
Төрийн ордонд дөнгөж сая буюу 19:30 цагийн үед 40 эргэм насны нэг хүн нас барсан хэрэг гарсан байна. Тухайн хүн Төрийн ордны нэг давхрын шатны дэргэдээс олдсон бөгөөд тухайн хэсгийг хамгаалалтад авч, хүмүүсийг ойртуулахгүй байгаа аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тайлийгаачийн толгойн тус газраас цус гарч, уруугаа харсан байдалтай байсан байна.
Чухам юунаас болж, хэрхэн нас барсан болохыг шалгалтаар тогтооно. Бид дэлгэрэнгүйг дараагийн мэдээллээрээ хүргэх болно.
УИХ-ын гишүүн асан, АПУ-гийн гэгддэг Г.Батхүү зуурдаар нас баржээ.
Тэрээр өнөөдөр Төрийн ордонд явж байгаад гэнэт нас барсан байна. Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад авсан байна.









