Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ

2019 оны 5 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Нийслэл хотын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилжээ.

Гэмт этгээдүүдийг шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдлэж байгаад 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар байжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603642
0 эможи

keyboard_arrow_up