1’200’000₮ цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ – цоо шинэ ЛАНД-200

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Хот тохижуулахын даргаар хэл амтай очиж байсан Б.Оюунбаяр даргыг “Анх энэ ажлыг авч байхдаа ар нь салдаг Нокиатай ирж байсан. Гэтэл одоо тамтаггүй баян боллоо” хэмээн ойрын эх сурвалж өгүүлж байна. Тэрбээр 2017 оны 5-р сараас эхлэн 3-н үсэгтэй газар /АТГ/ шалгагдаж байгаад мултарсан. Ингэхдээ танил талаараа хэргийг хаалгасан гэж үзэж байгаа учраас нэр бүхий иргэд ахин шалгуулахаар өргөдөл гаргаж байгаа юм байна.

-ӨӨРИЙНХӨӨ НӨХРИЙН МАШИНД БЕНЗИН ШАТАХУУН ДҮҮРГЭЖ ӨГДӨГ, АЛБАНААСАА БЭЛНЭЭР НӨХӨРТӨӨ МӨНГӨ ГАРГАЖ ӨГДӨГ, ДОТООД НИЙЛҮҮЛЭЛТЭЭ БҮГДИЙГ НЬ ӨӨРӨӨ ХИЙДЭГ, АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГААРАА АЖИЛ ХИЙЛГЭЖ МӨНГӨ ӨГДӨГ, АЛБАНЫ МАШИНАА УНАЖ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ҮЙЛДДЭГ, АЖЛЫН ХУВЦАС, НОРМЫН ГУТАЛ, ӨМД ЦАМЦЫГ ӨӨРӨӨ НИЙЛҮҮЛДЭГ ГЭЭД ӨЧ ТӨЧНӨӨН АСУУДАЛ БИЙ ГЭЛЭЭ.-

Заримаас нь энд дурдвал 2016 оны 10-р сард болсон хот тохижуулах газрын 40-н жилийн ойн үеэр мастер ажилтай Д.Пүрэвсүрэнгийн нэр дээр байдаг ТББ-ын дансаар 7 сая төгрөг оруулж бэлнээр гаргаж авсан, замын сангаас орсон 21 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу цасны машинуудад гинж авах байсныг аваагүй, хот тохижуулах газар бүхэл бүтэн засварын бригадтай байсаар байтал даргын өрөөний засварыг хамаатан саднуудаараа хийлгэж мөнгө өгсөн, хамаатны хүн болох Ц.Энх-Амгалангаар БНХАУ-ын Эрээн хотоос Зил 130 машины 20 ширхэг дугуйг авчруулж “шахсан”, 60 тонн давсыг тендергүйгээр худалдаж авсан, угсарсан жижиг 2 ширхэг хово машин, 1 жижиг ачигч тракторыг 575,000,000 сая төгрөгөөр шахаж мөнгийг нь нутгийн залуугийн компаниар дамжуулан авсан гээд их урт жагсаалт гарна. Уг нь энэ 2ш хово, 1ш трактор авахад зах зээлийн “ханасан үнэ” нь 220,000 сая төгрөг байдаг.

-ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ  ДАРГА ХАТАГТАЙ ОН ГАРСААР 7 УДАА ГАДААДАД АЯЛЖ “ЭРДЭНЭТ” ИХ ДЭЛГҮҮР ДОТОР БРЭНДИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮР НЭЭЖ, 7172 ОРО ДУГААРТАЙ ЦОО ШИНЭ ЛАНД 200 АВЧ НЭЛЭЭД БИЕЛЭГЖҮҮ ЗАГНААД ЭХЭЛЖЭЭ.-

Машин нь гялгар ууттайгаа байна лээ гэж машиныг нь угаадаг ажилчид нь ам алдсан удаатай. Сая хоёр зуун мянган төгрөгний цалинтай хүн юу ч идэхгүй, өмсөхгүй, ямар ч зардал гаргахгүй байвал 1 жилийн дотор 15,000,000 сая төгрөг, 3-н жилийн дотор 45,000,000 сая төгрөг л  болно. Гэтэл цоо шинэ Ланд 200-гийн зах зээлийн үнэ 170,000,000 сая төгрөг. Энэ их мөнгийг хаанаас босгоод байна вэ. Б.Оюунбаяр дарга энэ долоо хоногийн засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр ч харагдаагүй. Учрыг лавлавал нутгийнхаа овоог тахихаар явсан сурагтай. Ажил дээрээ ч шуурхай дээрээ ч үзэгддэггүй Б.Оюунбаяр дарга өмнөх шуурхай дээр бас л эзгүй байсан. Засаг даргын орлогч С.Батжаргалаас “Гуанжоу явчихаад ирье” гээд чөлөө авсан байдаг. Төгөл Баянгийн бизнес эрхлэгчидтэй мөр зэрэгцэн төсвийн мөнгөөр бараандаа явдаг дарга хатагтайг төрийн мөнгөнөөс айхгүй “идэж” яваа даа гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ олон фактийг харвал хот тохижуулахын мөнгө Б.Оюунбаярын нөхрийн карманд явдаг гэж худлаа ч цуурхал биш бололтой. Засаг дарга сэтгүүлчидтэй уулзсан уулзалтынхаа үеэр Б.Оюунбаярыг шалгуулна хэмээн мэдэгдсэн. Харин Б.Оюунбаяр дарга шалгалтад бүдрэхдээ хэн хэнийг чирч унах юм бүү мэд. Цасаа арилгаж дийлэхгүй хураа буулгасан тэнгэрт бурууг нь өгч, албан байгууллага ААН-үүдийг дайчилж торгуулиар сүрдүүлэн бүх нийтийн коммунист субботник зохион байгуулж Б.Оюунбаярын ажлыг хийж байхад, харин араар нь дарга хатагтай ажилчдаа дагуулж брэндийн барааныхаа наймаанд төрийн мөнгөөр явж байх жишээний. Сонгууль болохоор хоосон амлалт биелэхгүй мөрийн хөтөлбөрөөр чихэн дээр цэцэг ургуулдаг ч эцэст нь толгой дээгүүр Ланд хөлөглөн ниссээр байх уу.

Эх сурвалж: ETCITY.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
5
603613
9 эможи

Зочин
2019-05-19 13:23
iimerhvv yumnuud l Ingej dawarch bhad busad ni ch argagvi biz de
ЗОЧИН
2019-05-17 18:41
Орхон аймагт АТГ-хууль шүүх байхгүй болсон бүгд найз ах дүүгийн сүлжээ ,ГААЛЬ нь бүр дуусан олон жил бугашсан байцаагч нэртэй мафи
Иргэн
2019-05-17 18:37
ХОТ-тохижуулахын даргын шахаа юуч биш ОРХОН аймаг УБ-Эрдэнэт үйлдвэрийн нэг мастёрын шахаа гэхэд 500000000-1000000000 хүрч байна
ОРХОН
2019-05-17 18:26
Орхон аймаг өндөр үнээр, мөнгөөр туйлаж байна
иргэн
2019-05-17 18:24
Цахилгаан түгээх биш бараа матирал гаальтай хуивалдаж шахдаг газар болсон
Орхон аймаг*Цахилгаан шугам сүлжээний ажилтан
2019-05-17 18:21
Төр улс гэж байгаа бол төрийн өмч болох Эрдэнэт -Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨУҮГ-чинь ЭРДЭНЭТ хивэснээс хөөгдсөн МАФИУУД ДУУСАГЛАА
Иргэн
2019-05-17 10:59
Ажил нь сайн явахаар атаарха хүмүүс олон битгий худлаа мэдээлэл цацаад оон нийтийг бухмдуулаад бай л даа сайтийг шүүхэд өгч нэр төрөө сэрээлгэ ээ
Зочин
2019-05-17 10:38
Монгол улс ойрын 10 жилд хөгжихгүй. Дандаа ийм л юм үзэж нүд нь тайлагдаагүй бэртэгчингүүдээр дүүрсэн улс ш тэ. Өөр хүн тавилаа гэхэд яг л ийм авир гаргана
zochin
2019-05-17 01:34
ard irgedees medeelel sain tsugluulax xeregtei xeregtei medeelel ogson xuniig ter xulgailsan mongo s shagndag bolchuul xumuus sain medeelel ogno doo.. iim todorxoi medeeleltei bol shuud bariad xorioch tegeed biy biyniix n xulgaig yariulax xeregtei
bolioo
2019-05-16 19:45
Гэтэл цоо шинэ Ланд 200-гийн зах зээлийн үнэ 170,000,000 сая төгрөг gej shaahaal bolildo. Land 200 hed baidagiig yadaj tavanbogd ruu neg zalgaad medcheech
60 terbum
2019-05-16 17:44
Orhon aimgiin zasag darga Batlutiin 60 terbumiin sxem
ATG shalgaachee
2019-05-16 17:42
Орхон аймгийн захирагчийн албаны дарга Түмэнжаргал 2018 онд 570 авсан. Хамтад нь шалгах хэрэгтэй. Сургууль цэцэрлэг бариж байгаа нэрийн доор хэт өндөр төсөв хийгээд тэндээсээ тэрбум тэрбумаар нь засаг дарга Батлуттай хувааж идэж байгаа. АТГ шалгах хэрэгтэй. Батлут бол хагартлаа баяжсан. Сургууль, цэцэрлэг барихдаа төсвийг хэт өндөр хийгээд өөрсдийн хамааралтай компаниар дамжуулаад тэрбум тэрбумаар авдаг
док
2019-05-16 17:36
хотын хэдэн дарга нар бас замбараагүй иддэг хүүрнүүд дээ бүгдийг нь шоронд хийгээд байцаахад их юм гарна, энэ төлөөлөгчдийг дарга болгьдогыг 1 өдрийн өмнө ч хамаагүй болиулах хэрэгтэй.
keyboard_arrow_up