Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэв

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. 

Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ.

Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа ...-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603611
3 эможи

Ner buhii
2019-05-19 11:54
Ner buhii geheer yu gesen ug ve. Hudlaa mayaglaad baigaarai. Ner ugui hun gej baidgiimuu. Neriig n zugeer bicheech
Зоригоо
2019-05-17 07:24
Жижиг хэргүүд яах вэ? Энэ том том мөнгө идсэн уусан улсуудыг тултал нь ял өгөөд эд хөрөнгийн хураагаад ямар байсан яг тэр байранд тавьж өгөөч энэ олон Алтан загасны үлгэрийн эмгэдийг нөгөө модон тэвштэйгээ байж байхыг нь хармаар л байх юм даа
zochin
2019-05-16 23:16
эрлэнэтуяа авгай хахуулийн загалмайлсан ээж гуай цагаадаад гараад ирсэн гэлүү ингэхээр одоо үнэн шударга юм даанч алга болжэээ яана даа
Оюунханд уу
2019-05-16 18:54
Оюунханд уу
зочин
2019-05-16 17:08
Чепакуудын биш Акуулуудын хэргүүдийг шүүхэд яллуулмаар байноо .
keyboard_arrow_up