Завхан аймгийн Цагдаагийн газраас “ГЭР БҮЛИЙН ӨДӨР“-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
2019 оны 5 сарын 16
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас "Алба сурталчлах" аяны хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдөр "Гэр бүлийн өдөрлөг"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон тэмдэглэж алба хаагчдын ар гэрийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож, нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу цагдаагийн алба хаагчдын гэр бүлийнхэнд нь баяр хүргэж, талархлын захидал гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








603610
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс