ТЦА: Иргэдээс ирүүлсэн зурган мэдээллийн дагуу арга хэмжээг авч байна
2019 оны 5 сарын 16
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд замд бусдын хөдөлгөөнд саад болох, зогсолт зогсоолын журам зөрчих, чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлыг хаах, ногоон байгууламжин дээр тээврийн хэрэгслийг байрлуулах зэрэг зөрчлүүд ихээр гарч байна.
Эдгээр зөрчлүүдэд иргэдээс ирүүлж буй зурган мэдээллийн дагуу гэрийн хаягаар торгуулийн арга хэмжээг авч байгаа аж.
Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийг бусдад саад болохгүйгээр байрлуулж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









603593
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс