“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” маргааш болно

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг тавдугаар сарын 17-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр:

-Бүх төрлийн хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл олгоно.

-Төрийн үйлчилгээг үзүүлэх НЭГ ЦЭГ-ийн үйлчилгээ ажиллана.

-Урлаг, соёлын төрөл бүрийн үзүүлбэр, тоглолт

-Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит хонжворт сугалаа явуулна.

-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603576
0 эможи

keyboard_arrow_up