Хориглосон бүсэд түүхий нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван саяар торгоно

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.

Үүнтэй холбогдуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зорилгоор Засгийн газрын энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар мэдээлэл хийлээ.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 05 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж,

Агаарын тухай хуулийн 16 зүйл;

Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт,

Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл;

Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй /3,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  юм байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
603497
2 эможи

zochin
2019-05-15 18:17
hooy huiten bhd yoni chin zaruulahgui bas torgoh we engin ard chin mah ni untei odoo nuursee awahar torguulah um bol yaj amidrah we
keyboard_arrow_up