ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ“ зөвлөгөөн боллоо

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар танд хүргэж байна. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга: 

Arslan.mn

Сүүлийн үед хүүхдийн бие махбодийн хүчирхийлэл ихсэж сэтгэл эмзэглүүлсэн өндөр тоо гарч байна. Гуравхан сая хүнтэй манай улсын хувьд энэ нь аюулын харанга дохио. Монголын ирээдүй ямар байгааг энэ тоо статистикаас харж болохоор байна. Үүнд арга хэмжээ авах төрийн байгууллагуудын хөрөнгө, хүч, зохион байгуулалт, нөөц бололцоо бүхнийг хүүхдийн төлөө зориулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч 2019-2020 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн төрийн бүх байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэж, зангидан ажиллаж байгаагаар онцлогтой. Хүүхэд хамгаалахад төр ганцхан хүүхэд хүчирхийллийн эсрэг ажлаад зогсохгүй хамгийн эхний үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс бол аав, ээж гэр бүлийн хүмүүс байдаг. Гэр бүл дотроо зөв эерэг хандлага, хүмүүжил төлөвшлийг төлөвшүүлж байж монголын ирээдүй болсон хүүхдүүд хүчирхийллээс ангид байж чадах нэг гол хүчин болоод байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: 

Arslan.mn

Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тавдугаар сарын нэгнээс зуравдугаар сарын нэгний өдрүүдэд хүүхэд хамгааллын ажиллагаанд эцэг, эхчүүдийг татан оролцуулах олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр "Зөв тусгал" аяныг өрнүүлж байгаа. Гэр бүлийн орчинд хүүхдийг эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг тоо нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдугаарт гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах, багасгах эцэг эхчүүдэд хуулийг таниулах тодорхой хэмжээгээр эрхзүйн боловсрол олгох нь бидний зорилгуудын нэг юм. Өнөөдрийн “Гэр бүлийн үнэ цэн”зөвөлгөөнийг Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор ХЗДХЯ, ХНХЯ, санаачлаад зохион байгуулж байна. Зөвөлгөөнд холбогдох төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, хүүхэд хамгааллын асуудлын тал дээр төрийн болон төрийн бус байгууллагууд болон эцэг эхчүүд олон нийтийн үүрэг оролцооны талаар хэлэлцлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Б.Батзориг: 

Arslan.mn

Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ гээд маш олон байгууллагууд хамтран  энэхүү зөвөлгөөнийг зохион байгуулж байна. "Зөв тусгал" аяны хүрээнд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мөн түүнчлэн маргааш тохиож буй "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ гэсэн” уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвөлгөөнд 21 аймаг есөн дүүргээс эцэг, эх асран хамгаалагч нар ирж хуран цугларлаа. Эдгээр оролцогч нарт чиглэсэн хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арван дүрэм туршлагыг хуваалцах хүүхдийг хэрхэн зөв төлөвшилтэй, хүмүүжилтэй ирээдүйн Монгол улсын иргэн болох вэ гэсэн сэдвийн хүрээнд энэхүү зөвөлгөөнийг зохион байгуулж байна.

Дэлхийн зөн ОУБ-ын Хүүхэд хамгааллын мэргэжилтэн У.Пагмаа

Arslan.mn

Манай байгууллагын хувьд 2017-2021 оны хооронд "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё" гэсэн таван жилийн аяныг эхлүүлээд ажиллаж байна.  Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд их үйлдэгдпэж байна. Хүчирхийлэлтэй холбоотой сүүлийн үеийн судалгаанаас харахад хүүхдүүдийг хүмүүжүүлэх нэрийдлээр зодож шийтгэх нь хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон. Эцэг эх өөрсдөө зөв хандлага, харилцаатай байвал хүүхдийн хүмүүжилд яг л тэр хэвээр тусна. Тийм учраас “ЗӨВ ТУСГАЛ” аяны зорилго нь эцэг, эх ямар байгаагаас шалтгаалан таны үр хүүхэд тэр зан төлөвшил болж эцэг эхчүүдийн тусгал болдог гэсэн санааг л эрчимтэйгээр энгийнээр илэрхийлэн сурталчилсан хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлсэн мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулж энэ талын мэдээллүүдийг эцэг эхийн чихэнд илүүтэйгээр хүргэхийг зорьж байна.

Сэтгэл зүйч Г. Наранбаатар: 

Arslan.mn

Бид гэр бүл хамгийн үнэ цэнэтэй гэж ярьдаг мөртлөө яг бодит алхам хийдэггүй. Бид сардаа нэг удаа үсээ засуулж, гоо сайханд ордог, найз нартайгаа тоглох үе байдаг. Яг үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүйч дээр очсон уу сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан уу гэж асуухаар тийм гэж хариулдаг хүмүүс цөөхөн. Зарим нэг хүмүүс өөрсдийгөө буруутгаж хүлээж авдаг бол зарим нэг хүмүүс намайг буруутгадаг. 1980-90 оны хүүхдүүдийн дурсамж бол хурдхан шиг цадах юмсан гэсэн дурсамж байсан бол орчин цагийн хүүхдүүдийн дурсамж бол хурдхан шиг турах юмсан гэж өөрчлөгдөж байна. Бүх юм асар хурдацтай хөгжиж улам боловсронгуй болж байна. Ээж аавууд, эхнэр нөхрүүд бид гэр бүлийн боловсролтой юу гэдэг их асуудалтай. Судалгаанаас харахад 0-15 насны 2 хүүхэдтэй, дунджаар 10 жилээс дээш амьдарсан гэр бүл салалт хамгийн их байна. Өөрөөр хэлбэл мэдэхгүй гэдгээ мэдэхгүй явж байгаа хүмүүсийн дунд салалт их байна. Хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө цаг зав гаргаж, сайхан гэр бүлийг цогцлоогоосой гэж залуучууддаа уриалмаар байна. 

 Баянгол дүүргийн 20-р хорооны иргэн н.Соёл-Эрдэнэ

Би таван хүүтэй. Өнөөдөр "Зөв тусгал" хөтөлбөр Засгийн газраас Ерөнхийлөгч ард иргэдтэйгээ  уулзаж хүүхэд залуучуудын хөгжлийн сангийн байгууллагуудын мэргэжилтнүүд, хууль цагдаагийн байгууллагын ажилтнууд бид нартай биечлэн уулзаж байна. Монголын иргэн хүнийг зөв төлөвшүүлэх, хүн хүнээ хайрлах, ирээдүй хойч үеийнхээ өв соёлыг улам их түгээх энэ арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэгдэл үнэхээр өндөр байна. 21-р зуунд манай Монголын Хөгжил бол залуучуудаас хамаарна. Аз жаргалтай байх, хайралж энэрдэг байх, гэр бүлээ хэрхэн сонгож амьдрах, хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэх мэт амьдралын бүхий л зүйлийг хүүхдүүд, хүмүүс гэр бүлээсээ суралцаж байдаг. Тэгэхээр гэр бүлдээ цаг зав гаргаж, илүү сайхан амьдралын төлөө хамтдаа хичээх хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Хан уул дүүргийн 4-р хорооны иргэн Ч.Дуламжав: 

Тус зөвөлгөөнөөр гэр бүлийн орчинд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар их ойлголт авлаа. Хууль эрхзүйн ойлголт багатай иргэд эрх зүйн боловсролыг тодорхой хэмжээгээр ойлгуулах, хүүхдийг хэрхэн хүчирхийллээс ангид байлгах гээд олон мэдээ мэдээллийг сурталчилж байгаад сэтгэл хангалуун байна. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харьцах гол алдаа нь хүүхдийг сонсохгүй байх, найз нөхөд мэт ярилцахгүй байх, хүүхэддээ бага цаг гаргах гэх мэтчилэн олон дутагдал гаргадаг нь эцэг эхчүүдийн дунд гаргадаг гол алдаануудын нэг байна. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүдэд чиглэсэн ухуулга, сурталчилгааны ажлыг түлхүү хийх хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603488
0 эможи

manai
2019-05-14 21:19
Manai eronhiilogchoosoo ger buliin talaar ulger avatsgaaya aa. Huuhed nasan daa ail ger uhaj bolno bizdee kkk
manai
2019-05-14 21:19
Manai eronhiilogchoosoo ger buliin talaar ulger avatsgaaya aa. Huuhed nasan daa ail ger uhaj bolno bizdee kkk
keyboard_arrow_up