НТГ: 29,717 иргэнд ХХОАТ-ын буцаан олголтыг шилжүүлжээ

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-д заасны дагуу 17,202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлж, 12,515 татвар төлөгч иргэн хуулийн 24.6 болон 24.7 заалтаар 4 тэрбум 104 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдлаа.

2018 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар баталгаажсан 29,717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг билээ.

Хуульд: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603471
0 эможи

keyboard_arrow_up