Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН болно
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордны Их танхимд болно. Тус чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.
Чуулган гурван салбар хуралдаанд хуваагдана. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэгдэх юм байна.









