ЗАЙСАНГИЙН БАРИЛГУУД ДУЛААНГҮЙ БОЛЖЭЭ

2019 оны 5 сарын 13

зайсангийн барилга зурган илэрцүүд

Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 15 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан  Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.

Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 15 компаний барилгууд дулаангүй болж иргэд хохирхоор болж байна. Үүний буруутан нь мэдсээр байж хэнэггүй зан гарган хулгай хийдэг барилгын компаний эздийн “Монгол зан”, байнга, сонгууль болгоноор солигдож байдаг УБДС компаний удирдлагууд юм. Өнөөдөртөө л болж байвал дараа нь ямар үр уршиг гарах нь огт хамаагүй гэсэн сэтгэлгээтэй ойрын ашиг харсан бизнессменүүд болон хээл хахуульд гаршсан төрийн албаны нөхдүүдийн балгаар Зайсан толгойг тойроод бага газрын их дайн дэгдэж байна.

Зайсанд газартай, эсвэл барилга барих гэсэн, байр авах гэсэн хүмүүс дулааны хангамжаа урьдчилан шийдэж, дулааны шугамны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй болбол энэ мэтээр хулхи дулаантай болж бизнесийн эрсдэлд  орж байгааг анхаарна уу.

Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.

1.    Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

2.    Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

3.    Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

4.    Голден вилл ХХК

5.    Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

6.    Гантулга бор ХХК

7.    Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

8.    Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа

9.    Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

11. Рома инвест ХХК

12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/

14. Софт трэйд ХХК

15. Жинхэнэ Уянга ХХК 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
603414
4 эможи

haha
2019-05-16 17:56
Gundalai hulgaichaa uheechee chi hudlaa dandaa hor hutgaj bgad horondoo hordoj ihehviidee
Зочин
2019-05-15 12:16
Tegvel ter shugam yavsan gazar, ter garch bgaa us ni odoo tegeed odsurengiinh yumuu? Yu soliorood bgaa yum turgui uls shig bh yum.komiss avchihsan bair yum bgaa bizdee. Irgen 1 t shuu naizuudaa
Zochin
2019-05-15 03:08
Mash zuv arga hemjee avch .ugaasaa zuvshuurlig nb ch huuli busaar avsan baigaa dulaanig huuli busaar holbosim bol .humuusin ymar munguur avah nb sonin bish huuli bol huuli l baih heregtei nuulgen shiljuulsen ch bagadna
Zochin
2019-05-13 21:31
Энэ мал гүндалай саяхан амьтны байр дээрэмдлээ гээд л гараад байсан. Шоронд орчоогүй юм уу. Иймэрхүү хулгайчуудыг хурдан барьж шоронд нь хийвэл таарна. Баахан залилан луйвар хийж, компаниудаас мөнгө байр нэхэж байдаг юм гсн. Төр иймэрхүү шүүхтэй хуйвалдсан хулгайч нартаа арга хэмжээ аваачээ.
Tw
2019-05-13 21:06
Hamag baidag hurungu munguuruu bair sav avtsan humuus yana da huurhii zarim ni nasaaraa tsugluulsan munguuruu avtsan humuus bj l bga shde
иргэн
2019-05-13 17:40
Монгол улсын шүүх зөв шийдвэр гаргажээ
Нууц
2019-05-13 12:42
Хуулиа бариа. Хувийн өмчөө Одсүрэн мэднэ заа
keyboard_arrow_up