Замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна
2019 оны 5 сарын 13
Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орсон нойтон цасны улмаас улсын болон олон улсын чанартай авто замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байгаа бөгөөд цасан болон шороо шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байх тул иргэдийг чухал шаардлагаггүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Тухайлбал, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замд цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Замын цагдаагийн газрын алба хаагчдаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон авто зам засвар, арчлалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: ТЦА
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









603400
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс