Хүүхэд тань хэмжээндээ тохирсон дугуй унаж байна уу?

2019 оны 5 сарын 12

Эцэг эхчүүд бид хүүхдэдээ ямар дугуй тохирох эсэхийг нэг их бодож сөхөөд байдаггүй. Хүүхдэдээ таалагдсан, сонирхсон дугуйг нь авч өгөхийг л боддог. Гэвч хүүхэд тань насандаа эсвэл биеийнхээ хэмжээнд тохироогүй дугуй унах нь эрүүл мэнд болоод бие бялдарт нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс та бүхэнд хүүхдийн нас, биеийн өндрөөс шалтгаалан ямар дугуй унах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Таны хүүхэд хэдэн настай вэ? Эсвэл хэдэн см өндөр вэ?

Унадаг дугуйны хэмжээг тодорхойлохдоо урд дугуйных нь диаметрийн хэмжээг харах хэрэгтэй. Хамгийн багадаа 2-4 настай, 85-100 см өндөртэй хүүхэд 12 инч буюу 30.48 см диаметртэй дугуй унах хэрэгтэй.

  • 3-5 нас, 95-110 см өндөр = 14 инч буюу 35,56 см
  • 5-7 нас, 110-120 см өндөр  = 16 инч буюу 40,64 см
  • 6-8 нас, 115-130 см өндөр = 18 инч буюу 45,72 см
  • 7-9 нас, 120-135 см өндөр = 20 инч буюу 50,8 см
  • 9-11 нас, 135-145 см өндөр = 24 инч буюу 60,96 см
  • 11-дээш нас, 145 см дээш өндөр = 26 инч буюу 66,04 см

Хүүхдийнхээ дугуйны диаметрийг мэдэхийн тулд өөрөө хэмжиж үзэж болно. Гэхдээ дугуйны бөөрөнд буюу хажуу талд нь байрлах бичгээс олж харах нь илүү баттай болов уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603395
3 эможи

Оргил
2025-06-01 21:57
Ундаг дугуй ундаг хүний хувцас
Tuwdendorj
2024-03-30 22:40
Uneheer ih bayrla
keyboard_arrow_up