Усан спортын цогцолборын барилгын ажил эхэлжээ

2019 оны 5 сарын 12

Усан спортын цогцолборын барилгын ажил эхэлжээ

Арвайхээр хотод баригдах усан спортын цогцолборын барилгын ажил албан ёсоор эхэлжээ. Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай таван сэлэлтийн зам бүхий тус цогцолбор ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдараа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэх юм.

Тус цогцолбор нь улсын төсвийн 3 тэрбум, орон нутгийн төсвийн 1 тэрбум нийт 4 тэрбум төгрөгийн төсвөөр бий болно. Цогцолбор Спортын ордны урд, Наадмын талбайн зүүн талд баригдаж байна. Тендер шалгаруулалтад ӨВ-МТХ ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэж байна.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603391
1 эможи

keyboard_arrow_up