Даланзадгад сумын шинэ цэвэрлэх байгууламж намар ашиглалтад орно

2019 оны 5 сарын 12

Даланзадгад сумын шинэ цэвэрлэх байгууламж намар ашиглалтад орно

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд тус сумын нэгдүгээр сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалтаар баригдсан аж. Харин өнөөдөр тус цэвэрлэх байгууламж нь 1100 м3 усыг цэвэрлэж, ачааллаа дийлэхгүй байгаагаас бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг нь бохирдуулжээ. Улмаар мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасан байна.

Энэхүү дүгнэлтийн дагуу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ цэвэрлэх байгууламж барьж байгаа ажээ. Шинээр барьж байгаа цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж байх аж. Тус цэвэрлэх байгууламж нь ирэх наймдугаар сард ашиглалтад орно. 

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603383
0 эможи

keyboard_arrow_up