Улаанбаатарт унадаг дугуйг хаанаас түрээсэлж болох вэ?

2019 оны 5 сарын 11

“Түрээсийн дугуйн үйлчилгээ”  буюу   “UBike”  төсөл нь өнгөрсөн оны  долдугаар сарын 9-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж байсан билээ. Тус үйлчилгээ нь улирлын чанартай учраас өвлийн улиралд зогсож, дулааны улиралд ажиллаж эхэлдэг юм .Тэгвэл дөрөвдүгээр сарын эхээр түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлсэн байна. Түрээсийн дугуй үйлчилгээний хамрах  хүрээ нь  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар төлөвлөгөөнд тусгагджээ. Үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд  төлбөрийн тариф дээр  цаг тутмын 500 төгрөг  нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшныг хэрэглэх юм.

 ТҮРЭЭСИЙН ДУГУЙГ ХЭРХЭН АШИГЛАХ  ВЭ?

Анх бүртгүүлэхдээ 10000 төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны  QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд  унах аж. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг  дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг унадаг дугуй, 2027-2030 он гэхэд 5000 ширхэг  унадаг дугуйг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

ТҮРЭЭСИЙН ДУГУЙГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?

Д.Сүхбаатарын талбай

120мянгат

Хүүхдийн зуу

Тedу худалдааны төв

Цэцэг төв

Багшийн дээд

UBH цэнтр

Баруун дөрвөн зам

Зайсан Зүүн дөрвөн зам

Хүүхдийн урлан бүтээх төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603375
1 эможи

Зочин
2019-05-11 23:03
Ard tumenii mungu saah arga yadsan uheeriin buzaruud u gej shaah nu bad mongoliin gazar shoroo tunii bayalag ard tumen n tei ni zarj hagartlaa baijaad habaj tsadahgui shark nertei umhii luivarchid duguigaar bas mungu idne aan ene buzartai dugui g hiij bga shalchiisan umhii luivarchin ni olson mungu r ni khar tamhi aa avaad heregleed baij baig uu? Mun hutsvaa naad dugui geed luivarchin eruusuu yawahgui hen d ch hereggui ulaanbaatar joohon hun alhad yawj baival hamaagui eruul bn oilogvuu umhii hulgaichudaa
keyboard_arrow_up