АТГ: С.Баярцогтод холбогдох оффшорын хэргийг хаагаагүй
2019 оны 5 сарын 10
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байна.
Тиймээс С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа болохыг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








1
603361
2 эможи
Цэдэн
2019-05-12 00:03
Өтлөх тусмаа өвөг дээдэстэйгээ их адилхан зүс царайтай болж байна шүү дээ. Баярцөлмөгч минь
f
2019-05-10 21:13
Наад хулгаач хужаагиин хөөн хэлэлцэх нь дуусан гээл ялгүй болох байлгүй төриин нэр зүүсэн хулгаачуууд сөнөөсэй
иргэд
2019-05-10 20:02
Үдээс өмнөхөн л Баярцогтын хэргийг хаалаал болсон,нар жаргахын алдад хэргийг хаагаагүй л гэнэ,үнэн худал нь үл мэдэгдэх амьтаны толгой тархи эргүүлсэн хэнд ч хэрэггүй энэ олон муусайн хэвлэл мэдээллийн газруудыг хааж өгөөч,яршигтай ядаргаатай юм,төсөв мөнгө нэхээгүй энэ гуйлтыг хэрэгжүүлэхэд төр засаг минь анхаарч туслаач
үзэн ядагч
2019-05-10 19:22
ганцхан зүйл бол оюутолгой надаад хахууль өгсөн гэх л юм өгсөн авсан хоюул миний таны эх орныг зарсан болно
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс