“Шарк танк”-ын ялагч Б.Батбилэг аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

“Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч болж, бүх шаркуудын сэтгэлийг хөдөлгөж байсан оролцогч Б.Батбилэг Хөвсгөл аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ.

Жил бүрийн тавдугаар сард “Татвар төлөгчийн өдрүүд” тохиож, улс даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд татварын байгууллагууд шилдэг татвар төлөгчдөө алдаршуулдаг уламжлалтай юм.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат тэрбээр эдүгээ шаркуудын өгсөн хөрөнгө оруулалтаар бизнесээ өргөтгөж, аймагтаа барилгын бизнес эрхэлж байна.

Тэд орон нутагтаа айл бууж байгаагүй 0,07 га газрыг худалдан авч, пийшин халаалттай 49-100 м.кв хүртэл талбайтай амины орон сууц барьж, бэлэн мөнгөөр болон лизингээр худалддаг байна. Ойролцоогоор 80 м.кв орон сууцыг хашаатай нь барихад 14 орчим сая төгрөгийн болдог бөгөөд нэг байшингаас дунджаар 3,5 сая төгрөгийн ашиг олдог хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603345
4 эможи

keyboard_arrow_up