“Бургер Кинг”-д хордсон иргэдийн тоо нэмэгджээ
Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг” сүлжээ ресторанаар энэ сарын 7-нд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авсан талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн үед нэгэн иргэн “Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандаад байсан бол энэ тоо нэмэгдсээр байгаа аж. Тэнд хэвтэж буй өвчтөний мэдээлж буйгаар "Бургер Кинг"-д 80 гаруй хүн хорджээ.
"Энэ дагуу “Бургер кинг” сүлжээ рестораны хоолноос 32 төрлийн шинжилгээний дээжээс шинжилгээ хийж, салбарыг нэг цаг хаасан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Хоолны хордлого мөн эсэхийг тодруулахаар Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж байна." гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Д.Даариймаа гэсэн тайлбар өглөө.
Бид "Бургер Кинг"-д хэчнээн хүн хордсон талаар эргэн мэдээлэх болно.









