Шороон шуурга зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэхийг анхаарууллаа

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг УЦУОША-наас анхаарууллаа. Энэ сарын 10-нд баруун аймгууд болон Баянхонгор аймгийн зарим нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна.

Бусад хугацаанд 5-10м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын нутгаар шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 11-нд нийт нутгаар сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603323
0 эможи

keyboard_arrow_up