Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 7 сарын 21

08:00 цагаас Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно. Энэ үеэр ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийнэ. Зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт. Утас: 325044 88781218

11:00 цагаас Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн гудамж, замын хөдөлгөөний нягтрал, ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам" гарсан холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын Ачаа тээвэр, Техник технологийн хэлтсээс  мэдээлэл хийнэ. Утас: 89152122

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар 2014 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр нэвтэрч буй програмын талаар танилцуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Хаяг: Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 102 тоот хурлын танхим. Утас: 70008028, 98980404, 99105070

12:00 цагаас Зуун айлын уулзварыг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно.  "Гудамж" төсөл.

15:00 цагаас "Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн уран бүтээлчдийн 17 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэн"-ийн нээлт Маршал Арт Галерейд болно. Хаяг: Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхон, Кинг Тауэр. Утас: 77180042, 99855454

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6033
0 эможи
keyboard_arrow_up