Түгжрэлийг бууруулах талаар санал солилцлоо
2019 оны 5 сарын 09
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус албанаас нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд түгжрэлийг бууруулах талаар санал солилцсон юм.
Уг уулзалтанд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нарын агентлагийн дарга, удирдлагууд болон Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Тээврийн цагдаагийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









603294
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс