“Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь“ арга хэмжээ болно
Дэлхий нийтийг хамарсан нийгмийн өөрчлөлт, техник технологийн дэвшлийн нөлөөгөөр хүмүүс хоорондын харилцаа хиймэл хөндий болсоор байна. Энэ харилцааны хөндийрөл нь гэр бүлийн дотно харилцаа, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Гэр бүлийн таарамжгүй харилцаа нь хувь хүний стрессийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэхүйн чадамжинд сөргөөр нөлөөлдгөөс гадна гэр бүлийн гадуурхи сонирхол нэмэгдэж, улмаар хариуцлага сахилга бат алдагдаж, ажлын бүтээмж буурдаг.
D&S төв”нь” ГЭР БҮЛИЙН ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ НЬ АЖЛЫН БҮТЭЭМЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт сургалтыг төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын 1200 албан хаагчдад явуулснаар энэхүү сургалт нь хүмүүсийн хүсэн хүлээж буй хэрэгцээтэй сэдэв болохыг олж мэдсэн. Иймд “ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан “МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” болон D&S төв” хамтран гэр бүлийн эерэг уур амьсгалын ач холбогдлыг илүү олон хүнд шууд болон шууд бус мэдээлэлийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэх зорилгоор Төрийн ордонд уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх ивээл дор зохион байгуулах гэж байна . Энэхүү арга хэмжээний хүрээнд гэр бүлд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, үүсэж буй асуудлыг шийдэхэд сэтгэл зүйн анхан шатны ойлголт мэдлэгийг хүргэх болно.









