Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж эхэллээ
2019 оны 5 сарын 09
Ховд аймаг дахь Цагдаагийн газраас гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор тус аймагт “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж байна.
Төсөл нь 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих юм байна.
“Хүүхэд хамгаалагч”-аар Жаргалант сумын хүүхдийн элч М.Оюунсүрэн, ахмад багш Б.Бямбажав нар ажиллах бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хүүхэд хамгаалагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









603261
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс