“Газрын тос, байгалийн хийн үзэсгэлэн” Буянт-Ухаа спортын ордонд болно

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж буйтай холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамнаас санаачилж, Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэнг энэ сарын 12-14-нд Буян-Ухаа спорт цогцолборт анх удаа зохион байгуулах гэж байна.

Arslan.mn

Үзэсгэлэнд БНЭУ-ын газрын тос, байгалийн хийн 35 компани оролцохоор төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт 2019 аравдугаар сард дуусах аж. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603234
1 эможи

keyboard_arrow_up