Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зургаан сарын 1-ээс хэрэгжинэ
Бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Барилгын хөгжлийн төвд болж байгаа энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 200 орчим байгууллага оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд Бохир ус цэвэрлэх байгууламжийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын зорилтын талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн танилцууллаа.
Түүнчлэн БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, дагалдан гарах журмуудыг танилцуусан юм.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль ирэх зургаан сарын 1-ээс хэрэгжинэ. 2012 оны тавдугаар сарын 17-нд энэ хууль батлагдаж байсан ч дагалдан гарах дүрэм, журам батлагдаагүйгээс амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Хууль батлагдсанаас хойш 2017 оны нэгдүгээр сарын 12-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсан, 2018 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-д өргөн барьж, 2018 оны зургаан сарын 29-нд УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж байжээ. Ингээд 2019 оны тавдугаар сарын 2-нд нэмэлт өөрчлөлтийг баталснаар ийнхүү хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа юм.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь хоёр зарчим баримтлана. Ингэхдээ бохирдуулагч нь төлбөр “төлөгч” харин ашиглагч нь “хамгаалагч” байх зарчимд суурилжээ. Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж таван төрлийн хуулинд нэмэлт өөрчлөлт орж байгаа аж.
Ус бохидуулсан төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс дурьдвал 50 шоо метрээс бага буюу аюултай бохидуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр , үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтооно. Ингэхдээ үйлдвэр үйлчилгээний салбар бүрээс усны хэрэглээний норм хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллга, хот сууринын ус хангамж ариутгах таруургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно гэж заажээ. Мөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэн усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт шилжилгээ хийх нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Орлогын 50 иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгажээ. Мөн хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж усны стандарт тогтоосон норм нормартвын хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болох юм байна.
Хэлэлцүүлэгт бохирдуулагч үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Төв цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах үйл явц, лаганд хийсэн хиймийн шилжилгээний үр дүнгийн талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна...









