Бага насны хүүхдүүд газ үнэртэж байгаад баригджээ

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

Баянгол дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд энэ сарын 5-ны өдөр 16-17 насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ. Тэднийг газ үнэрлэхийг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус газарт 20.00 цагийн үед очиж шалгахад орон сууцны орцонд Б, А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байсан нь үйлдэл дээрээ баригджээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр газ үнэртэн мансуурсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг аж. Харин насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хий хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603218
0 эможи

keyboard_arrow_up