Л.Гансүх: Шударга бусын хонгилд хэлмэгдсэн 83 хүнээс санал хүсэлт ирсэн

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Л.Гансүх нь "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ-ыг тэргүүн юм.

"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ-ыг тэргүүн  Л.Гансүх:

Arslan.mn

"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулагдсанаас хойш нэг сар хүрэхгүй хугацаанд 83 хүн хандан эрхээ хамгаалуулах хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуульчид асуудал бүрийг судалж байгаа гэв. Энэ хүсэлтүүд дунд шүүхийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар байсан. 

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос үндсэн зорилгын хүрээнд АТГ-ын дэд дарга Б.Хурц хувийн өс хонзонгийн сэдлээр албан эрх мэдлээ урвуулан ашигласан болон шууд удирдлаган доор иргэн Д.Энхбат, Б.Жаргал нарт хилс хэрэг зохиож, улмаар хуурамч нотлох баримт бүрдүүлэн АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэсгийн дарга, эрхэлсэн комиссар асан Ц.Нямдорж тэргүүтэй албан хаагчид гэм буруутай үйлдэл гэх мэт асуудлыг хөндсөн.

Манай төрийн бус байгууллага нь  хонгилд орж бизнес, лицензээ дээрэмдүүлсэн, хилсээр шийтгэгдэн шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулах, хохирлоо төлүүлэхэд хамтран ажиллах, Шүүх, прокурор, АТГ, цагдаа, тагнуулд шургалсан  хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, тэдэнд хариуцлага тооцуулах чиглэлээр төр засгийг шахаж ажиллана.  

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603217
2 эможи

keyboard_arrow_up