Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгах шийдвэр гаргалаа
2019 оны 5 сарын 08
Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгах шийдвэр гаргалаа.
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа.
Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 15 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Харин энэ хугацаа өнөөдөр дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








603208
2 эможи
irgen
2019-05-09 02:13
Huuli gej yu baidgiig ch meddeggui albanii yoszuigui iim maluud uls orniig sonooj Bina
zochin
2019-05-08 20:16
бүр 2 сараар сунгах бсийн элбэгдоржийг бас суулгаач ээ энэ 2 их учиртай шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс