Их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг илрүүлжээ
2019 оны 5 сарын 07
Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг өчигдөр илрүүлэн таслан зогсоожээ.
Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн гурван килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш нь 300 сая орчим төгрөг болох бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

6


1



4



4
603146
15 эможи
Зочин
2019-05-14 15:50
Донтуулдаг эсэх нь хамаагүй ямарч байсан эмчилгээний чиглэлээр оруулж ирээгүй гэдэг нь тодорхой. Нэг хэрэлэсэн хүн дахин дахин хэрэглэж байгаа болохоор ингэж оруулж ирж байгаа. Манай улс шиг цоохон хүн амтай улсад хууль чанга байх нь зөв.
Зочин
2019-05-14 09:40
Марихуан(ургамал),Хашиш (марихуан цэцэгний тоос) бол барууны орнуудад маш олон төрлийн эмчилгээний зориулалтаар ашиглагддаг хуулийн шийтгэл тус хэрэглээнд байдаггүй бөгөөд донтуулах шинж агуулдаггүй болно. Харин бусад өндөр мансууруулах агууламж бүхий бодисууд болох Спирт, Архи, Хероин, Кокайн (нунтаг цагаан) болон бусад химийн аргаар гаргаж авсан бодисууд нь хүний биед хортой нөлөө их бөгөөд донтуулагч елементтэй олон хүний амийг цаг бусаар авч байгаа.
Зочин
2019-05-10 10:32
2019 онд 75 эмэгтэй энэ хэрэгт холбогдсон гэсэн мэдээ байсан. Хар тамхи ороод ирэх нь ч ирчихлээ. Хятадын хуулийг хуулбарлахаас өөр аргагүй болсоон.
Цэдэн
2019-05-07 13:14
Монгол улсад хар тамхи илрүүлээд ямар ч нэмэргүй, ял шийтгэл байхгүй гэхэд болно, эсвэл хар тамхи илрүүлээ гэж худал попдодог юумуу байс гээд л тэнд ч энд ч илрүүлээ гэж сүржин мэдээлэл явах юм ёстой бүү мэд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс