ТОЙМ: “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг зохион байгуулж байна

2019 оны 5 сарын 06

Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбарын талаар өнөөдөр танилцуулга  хийсэн талаар бид мэдээлсэн.

Мөн Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ. Өнөөдрийн татвартай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТӨЛӨХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БУУРЧЭЭ"

Arslan.mn

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсан. Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурч, татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээ нэвтрүүлсэн.

50 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ҮЛДЭНЭ

Arslan.mn

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нэг  хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж төлөөд, дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн  учраас зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90% хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө.

Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурах юм. 

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫГ АВАХДАА ТАТВАРЫН АЛБАТАЙ ШУУД ЦАХИМААР ХАРИЛЦДАГ БОЛСОН

Arslan.mn

2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и баримтын систем нэвтрүүлснээр 807,270 татвар төлөгч иргэн уг системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдаж, НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай 100 хувь цахимаар харилцдаг болсон нь иргэн, татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болсон.

Гуравдугаар сарын 1-нээс арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааж, Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр татварын орлогын 5137 дансыг нээж, татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн  нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүлсэн. Ингэснээр татвар төлөгч нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн өөрийн мэдээллийг бүрэн харах, хянах боломжийг бүрджээ.

И БАРИМТ-2.0 ШИНЭЧЛЭЛ: БАРИМТ БҮРИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ХАРНА

Arslan.mn

Татварын ерөнхий газар өнөөдөр шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбарыг танилцууллаа.  Ибаримт систем шинэчлэгдсэнээр иргэдээс ирдэг олон санал гомдлыг шийдвэрлэжээ.  Тухайлбал, хамгийн их гомдол дагуулдаг төлбөрийн баримтыг ААН илгээгүй, үнийн дүн зөрүүтэй зэргийг сайжруулснаар алдааг 7 дахин багасгаж чаджээ. 

Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол одоо тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон гээд олон сайжруулалтыг хийжээ. Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол нотификэйшнээр ирдэг болсон байна.

МОНГОЛ УЛС ТАТВАР ТӨЛӨХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР 190 УЛСААС 61-Д ОРЖ БАЙНА

Arslan.mn

Монгол Улсын хувьд татвар төлөх үзүүлэлтээр 190 улсаас 61-д орж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ гэсэн гурван гол төрлийн албан татварын тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд ихээхэн цаг хугацаа шаарддаг гэсэн үнэлгээг бууруулж чадвал бизнес эрхлэх орчин сайжирч, эзлэх байр урагшлах боломжтой. Энэ үзүүлэлтийг сайжруулах зорилгоор татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа гурван тусдаа гүйлгээгээр, гурван тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, цахим нэхэмжлэхэд суурилсан төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлснээр гурав биш нэг удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж эхлээд байна.

30 ААН-ИЙГ “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ТОДРУУЛЛАА

Энэ жил шилдэг татвар төлөгчдийг улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан, Хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодрууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 ТАТВАРЫН АЛБА ИЛ ТОД БОЛНО

Arslan.mn

Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар боллоо.

Түүнчлэн “олон улсын татварын хамтын ажиллагаа”-г хуульд тусгайлан тусгаж өгснөөр татвараас зайлсхийхтэй тэмцэх, бусад улсын татварын албатай мэдээлэл харилцан солилцох, татварын маргааныг шийдвэрлэх харилцан тохирох журмыг хэрэгжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх болж байгаа нь татварын албыг бусад улсын татварын албатай илүү хамтран ажиллахыг шаардаж байна.

ТАТВАР ТӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ХЯЛБАР БОЛНО

Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. 

Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болох нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603125
1 эможи

Татвар төлөгч
2019-05-07 11:22
НӨАТ-ын баримт оруулдаг хэсэгтээ өөрчлөлт оруулсан нь огт таалагдсангүй. Хүний нүдэнд огт тусахгүй, сонин бүтэцтэй болгосон байх юм. Мөн баримт оруулж болохгүй байна.
Зочин
2019-05-06 21:19
Өнөөдөр газрын эрх шилжүүлсэний татвар маш бүрхэг байна. Жишээ нь газрын суурь үнэлгээгүй бүсэд багтах газрыг шилжүүлэхэд маш их чирэгдэл болж байна Шилжүүлэн авч байгаа дүүргийн байцаагч татвар авах эсэхээ шийдэж чадахгүй бүтэн 7 хоног шаналгаж байна. Нэгдсэн нэг журам удирдамж байхгүй учраас нэг дүүрэгт байх газрын татварын асуудлыг нөгөө дүүргийн байцаагч шийдэж чадахгүй байна шүү дээ...
Зочин
2019-05-06 19:32
Арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааснаар татварын байгууллагын нэхэмжлэхийн дагуу төлөхөд банк 500 төг-ийг татвар төлсөн гэж, 200 төг-ийг гүйлгээний шимтгэл гэж авдаг болжээ. Татвар төллөө гэж бас мөнгөөрөө торгуулдаг болсон байна.
keyboard_arrow_up