Үндэсний аудитын газрын даргад нэр дэвшигч Д.Занданбат гэж хэн бэ?
Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарга асан Д.Занданбатыг нэр дэвшүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна.
Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбатыг танилцуулъя.
Боловсрол:
1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Түүнийг туршлагатай, боловсролтой, шийдвэр гаргах түвшний чадвартай залуучуудын нэг хэмээн ярих нь бий.









