30 ААН-ийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ

2019 оны 5 сарын 06

Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. 

Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.

Энэ жил шилдэг татвар төлөгчдийг улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан, Хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603116
1 эможи

keyboard_arrow_up