ФОТО: Академич Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ
2019 оны 5 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ.
Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3








603109
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс