ТАНИЛЦ: Шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбар баримт бүрийн БУЦААН ОЛГОЛТЫН хэмжээг харуулдаг боллоо
Татварын ерөнхий газар өнөөдөр шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбарыг танилцууллаа.
Ибаримт систем шинэчлэгдсэнээр иргэдээс ирдэг олон санал гомдлыг шийдвэрлэжээ.
Зураг 1. Иргэдээс хамгийн их ирсэн гомдол
Тухайлбал, хамгийн их гомдол дагуулдаг төлбөрийн баримтыг ААН илгээгүй, үнийн дүн зөрүүтэй зэргийг сайжруулснаар алдааг 7 дахин багасгаж чаджээ.
Зураг 2. Сайжруулалтын үр дүн
Тухайлбал, хамгийн их гомдол дагуулдаг төлбөрийн баримтыг ААН илгээгүй, үнийн дүн зөрүүтэй зэргийг сайжруулснаар алдааг 7 дахин багасгаж чаджээ.
Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол одоо тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон гээд олон сайжруулалтыг хийжээ.
Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол нотификэйшнээр ирдэг болсон байна.
Зураг 3, 4. Хуулийн хэрэгжилтийн үр дүн









