Тээврийн хэрэгслийн дугаар 0, 0-аар төгссөн бол энэ сард татвар төлнө

2019 оны 5 сарын 04

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 5 болон 0-ээр төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг энэ сард багтаан төлөхийг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.

НИТХ-ын 2015 онд баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон. Тухайлбал, 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8-аар төгссөн бол гуравдугаар сард албан татвараа төлөх ёстой. Харин 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сар, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлөх юм.

Иргэд өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулах ёстой юм. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсхүл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулна.

Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарыг Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Уг заалтад татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603047
0 эможи

keyboard_arrow_up