Нийслэлд өнөөдөр дахин ноцтой осол гарлаа!

2019 оны 5 сарын 03

Улаанбаатарт ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Денверийн гудамж, Сити их сургуулийн урд замд өнөөдөр 12:30 цагийн орчимд Lexus RX маркийн автомашин H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж, замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо N.Tiana маркийн автомашиныг мөргөжээ.

Ослын улмаас нэг жолооч хөнгөн гэмтсэн байна. Гурван тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд ослын шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн Бямба гарагт Сонсголонгийн гүүрэн дээр таван машин мөргөлдөж, олон хүн гэмтсэн ноцтой осол гарсан юм. 

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
603037
7 эможи

keyboard_arrow_up