ФОТО: Амины орон сууц барих, шинэ байр худалдан авахаар төлөвлөсөн бол “BARILGA EXPO 2019”-ыг зориорой
Төрөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөг болгосноор шинэ орон сууц болон амины орон сууцны эрэлт эрс өссөн. Энэ эрэлттэй цаг үед хэрэгтэй бүх мэдээллийг нэг дор бүрдүүлсэн “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Орон сууц, хаус дизайн” – ы үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын дэд сайд н.Мөнхбаатар, Барилга.мн ерөнхий захирал н.Батсүх, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн орлогч дарга н.Энхбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч н.Цэрэнжигмэд, гүйцэтгэх захирал н.Хулан, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч н.Батбаатар болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд иргэд оролцлоо.
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар:
97 жилийн турш хөгжиж байгаа энэ салбар хурдацтайгаар хөгжиж байна. БХБЯ-аас салбараа дэмжих хүрээнд 2013 оноос эхлэн ипотекийн зээл олгож эхэлсэн. Энэ хугацаанд бид 3,2 их наяд төгрөгийг тус зээлийн санхүүжилтэнд олгосон. Харин энэ оны хувьд Засгийн газар, Монгол банк хамтран 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэнд олгохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна зөвхөн орон сууц гэлтгүй амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжийг нээж өгсөн. Уг ажлыг цаашид эрчимжүүлнэ. Энэ оноос эхлэн Улаанбаатар хотод хоногт 260мкуб ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ. Энэ мэт барилгын салбарт олон ажлыг эхлүүлсэн жил болж байна. “BARILGA EXPO” гэх уг арга хэмжээг дунджаар 25 мянга гаруй хүн ирж үздэг гэсэн тооцоо гарсан. Ийм сайхан үзэсгэлэнг иргэд зорьж ирэн өөрсдийнхөө хүсэл, сонирхолд нийцсэн орон сууцаа сонирхож, сонголт хийхэд томоохон дэмжлэг үзүүлэх уг арга хэмжээг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа хамт олонд баяр хүргэе.
Уг үзэсгэлэнд 120 гаруй компани, аж ахуй нэгж байгууллага оролцож, 80 гаруй шинэ төсөл хөтөлбөрөө танилцуулах төдийгүй ипотекийн болон компаний зээл, онцгой хөнгөлөлтөөр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулан харж хүссэн сонголтоо хийхийн зэрэгцээ амины орон сууц төлөвлөх, угсрахтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн талаарх судалгаа, дүн мэдээлэл, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувь зээл болон банкуудаас олгож буй ипотекийн зээл, түүний журам, нөхцөл байдлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Энэ удаагийн үзэсгэлэн, яармагт барилгын салбартаа манлайлж буй барилгын компаниуд шинээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, шилдэг технологи, шинэ инноваци, орчин үеийн хийц загварын орон сууцнууд, хаус хотхонууд онцгой урамшуулалыг зарлаад байгаа аж. Тухайлбал:
• Passive Housing Development компанийн EDELWEISS ZAISAN & EDELWEISS JARGALANT төслүүдээрээ оролцож, шилдэг технологиуд, онцгой төлбөрийн нөхцөл болон урамшуулалын олон төрлийн хэлбэрийг худалдан авагчдад санал болгож байна. Тус компанийн хувьд зөвхөн хаусын барилгаар дагнасан бөгөөд барилгыг мэргэжлийн баг, хамт олон гүйцэтгэж байгаа аж.
• “Их Жаргант” ХХК-ийн орон сууц 1м.кв нь 1.850.000-с 1.750.000₮ болж хямдрах төдийгүй захиалга өгсөн хүн бүрт 5 сая төгрөг хүртэлх үнийн урамшууллыг олгоно
• "Эрин Интернэшнл" ХХК- орон сууцныхаа урьдчилгаа төлбөр 30 сая төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө компаний зээлийн нөхцөлөөр авах
• “ЮП” ХХК - иас орон сууц захиалсан иргэн бүрт дулаан зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг бэлэглэнэ
• “Хүрд” ХК -иас орон сууц захиалсан хүн бүрт гал тогооны тавилга бэлэглэх
• Дөлгөөн нуур апартмент 100 хувь төлбөрөө төлөх захиалагчдадаа 1м.кв-ын үнийг 1.350.000 төгрөгөөр захиалах
гэх мэт олон оролцогч компаниудын хөнгөлөлт урамшууллыг эдгээр өдрүүдэд олгох юм. Иймээс амины орон сууц шинээр барих, шинэ байр худалдан авах гэж буй та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









