“Дүнжингарав-2019“ уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт болно
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран энэ сарын 12-нд болох "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлэл хийлээ.
Бид соёлын өвийг тээж, нийтэд түгээн дэлгэрүүлж яваагийнхаа хувьд хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна. Ур нь ч авсаар ирсэн. Энэ хүрээнд ГБХЗХГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан.
Хурдан морины унаач хүүхдэд учирч болох эрсдлийг бүрэн дүүрэн хамгаалах чиглэлээр ММСУХ, ГБХЗХГ, уяачид, эцэг эхчүүд бүх талаар хамтран оролцож, хүүхэд хамгааллыг хамтран хэрэгжүүлэх ёстой гэж ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар хэллээ.
"Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд 7 болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой.
Хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудалд манай агентлаг болон Монголын морин спорт уяачдын холбоо энэ жилээс нэгдсэн нэг ойлголтод хүрсэн.
Уяачид уралдаанд орж байгаа хүүхдээ заавал даатгалд хамруулах ёстой байдаг. Даатгалын нөхцөл байдал өнгөрсөн жилийг хүртэл харьцагуй бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговорын хэмжээ хамгийн дээд тал нь 5 сая төгрөгийн хэмжээтэй явж ирсэн. Энэ мөнгөн дүн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцэхүйц хэмжээтэй биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд даатгалын компаниудтай уулзалт хийж бодит байдалд нийцсэн хэмжээтэй буюу даатгалын жилийн хураамж 100 мянган төгрөг, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг хүртэл байх зохицуулалтыг хийгээд байна гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлэв.









