“Barilga Expo 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг ӨНӨӨДӨР эхэлнэ
Төрөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөг болгосноор шинэ орон сууц болон амины орон сууцны эрэлт эрс өссөн.
Энэ эрэлттэй цаг үед хэрэгтэй бүх мэдээллийг нэг дор бүрдүүлсэн “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Орон сууц, хаус дизайн” – ы үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд болох гэж байна. 12 дахь жилдээ зохиогдож буй уг үзэсгэлэнд 120 гаруй компани, аж ахуй нэгж байгууллага оролцож, 80 гаруй шинэ төсөл хөтөлбөрөө танилцуулах төдийгүй ипотекийн болон компанийн зээл, онцгой хөнгөлөлтөөр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулан харж хүссэн сонголтоо хийхийн зэрэгцээ амины орон сууц төлөвлөх, угсрахтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн талаарх судалгаа, дүн мэдээлэл, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувь зээл болон банкуудаас олгож буй ипотекийн зээл, түүний журам, нөхцөл байдлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Энэ удаагийн үзэсгэлэн, яармагт барилгын салбартаа манлайлж буй “Хурд групп”-ийн “Нарны хороолол”, “Академи” хотхон, "Тэсо констракшн”-ы “Содон хороолол,” “NCD групп”-ийн “Ривер Гарден”, “Каса Да Винчи” хаусын хотхон гэх мэт орон сууцнаас эхлээд амины орон сууц барьдаг компаниуд оролцох төдийгүй зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой урамшуулалыг олгох гэж байна.
Тухайлбал,
“Их Жаргант” ХХК-ийн орон сууц 1м.кв нь 1.850.000-с 1.750.000₮ болж хямдрах төдийгүй захиалга өгсөн хүн бүрт 5 сая төгрөг хүртэлх үнийн урамшууллыг олгоно
"Эрин Интернэшнл" ХХК- орон сууцныхаа урьдчилгаа төлбөр 30 сая төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө компаний зээлийн нөхцөлөөр авах
“ЮП” ХХК - иас орон сууц захиалсан иргэн бүрт дулаан зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг бэлэглэнэ
“Хүрд” ХК -иас орон сууц захиалсан хүн бүрт гал тогооны тавилга бэлэглэх
Дөлгөөн нуур апартмент 100 хувь төлбөрөө төлөх захиалагчдадаа 1м.кв-ын үнийг 1.350.000 төгрөгөөр захиалах гэх мэт олон оролцогч компаниудын хөнгөлөлт урамшууллыг эдгээр өдрүүдэд олгох юм. Иймээс амины орон сууц шинээр барих, шинэ байр худалдан авах, гэртээ засвар хийх гэж буй та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.









