Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

-Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 08.00-13.00 цагт
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төв, Монголын сайн дурыхны байгууллагуудын сүлжээнээс зохион байгуулж буй цусаа бэлэглэгч донор бүр баатрууд мөн уриан дор цус хандивлах аян зохион байгуулж байна.
-Эрүүл мэндийн яам Б танхимд 10.00 цагт
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлж буй эм хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.
-Монголын хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт
Амьтан, ургамлын дэлхийн өдрийн хүрээнд хийсэн ажил болон хэвлэл мэдээллийн байгууллагууд "Агнасан бус амьд амьтнаараа бахархая" аянд нэгдсэн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
-Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт
Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо, Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, ЭМШУИС-тай хамтран хүнсний ногоонд хийсэн судалгааны дүнд хүний эрүүл мэндэд хортой бодис илэрсэн тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
-ЕТВ телевизийн байранд 12.00 цагаас
Ерөнхий найруулагч И.Нямгаваагийн "Хязгааргүй" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.









