Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан зөрчлийг арилгууллаа

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эм хангамжийн байгууллагуудад  эмийн чанар, аюулгүй байдал, эмийг жороор олгож байгаа эсэхэд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна.

Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан Ананас ХХК-ийн эмийн санд Зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйлийн 4.1 дэх заалтын дагуу торгууль оногдуулан 3 нэрийн  4 цувралын 8 хайрцаг, 14 блистр 172000 /нэг зуун далан хоёр мянган/ төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602978
0 эможи

keyboard_arrow_up