Уран бүтээлчид “В“ ангиллын визээр явж болохгүй гэдгийг АНУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Мэргэжлийн уран бүтээлчид тоглолт хийхээр АНУ-ыг зорьж буй бол В ангиллын визээр явж болохгүй гэдгийг АНУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ. Үүнд тайз болон киноны жүжигчид, хөгжимчид, дуучид, бүжигчид, түүнчлэн нүүр хувиргагч, зураглаач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг туслах ажилтнууд багтана.  “Тоглолт хийнэ” гэдэг нь урлаг, уран сайхны мэргэжлийн аливаа тоглолт хийхийг хэлнэ.

Урлаг, уран сайхны мэргэжилтэй аливаа хүн АНУ руу В ангиллын визээр зорчсон тохиолдолд санхүүжилтын хэмжээ болон эх үүсвэрээс үл хамааран,  түүнчлэн АНУ дахь төрийн бус  байгууллага эсвэл  үндэсний  соёлын арга хэмжээндээ ч хандивын  тоглолт хийх нь хориотой.

АНУ-д аливаа тоглолт хийхийн тулд  зохих төрлийн виз мэдүүлнэ.  Хамгийн нийтлэг визний ангилал  нь Р-1 болон Р-3 юм.

Тоглолтын виз мэдүүлэхийн тулд  эхлээд АНУ дахь холбогдох хувь хүн, байгууллага нь I-129 Petition for Non-Immigrant Worker  өргөдлийг United States Citizenship and Immigration Service (USCIS) буюу АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Албанд  гаргана.  АНУ-ын Иргэншил  ба Цагаачлалын Албанаас уг өргөдлийг баталсан тохиолдолд тоглолтын визээ мэдүүлж болно.

I-129 өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэлээд  хугацаа шаардагдах тул аль болох эрт төлөвлөх хэрэгтэй. АНУ-д тоглолт хийж буй багийн бүх гишүүд АНУ-ын татвар төлөх ёстойг анхаарна уу.

АНУ-ын визийг хуулийн дагуу ашиглаагүй тохиолдолд визийг нь цуцалж, дахин виз олгохгүй байх үр дагавартай. Тиймээс хуурамч бичиг баримт үйлддэг, өөрсдийгөө АНУ-ын засгийн газраар зөвшөөрөгдсөн, эсвэл хамтран ажилладаг гэх виз зуучлагчдаас болгоомжлохыг тус ЭСЯ-ны зүгээс олон нийтэд анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602970
0 эможи

keyboard_arrow_up